Хэзээ хүн өөрийгөө "би ерөөсөө хичээхгүй байна" гэж мэдэрдэг бол
Эхний төсөл дээр хамт ажилласан туранхай, том нүдний шилтэй Ш.... сан:
Хишигү сан, өөрийн хуваарь дах class-уудаа заавал бүрэн дуусгах гээд хэрэггүй, амжихгүй бол ажилладаг болгоод л орхичих, үлдсэнийг надад даатгаад яваарай гэж хэлэх үед, “За хэн нь хэнийхээ кодыг засаж сайжруулах болдоо” гэж бодсон ч, удалгүй үнэхээр чадварлаг программист гэдгийг мэдэж, өөрийн алдаануудаа нүүрээ улайтал засуулж авах үед
Анх хакенаар( томилолтоор гэсэн үг) ирээд ярилцлага өгөх үед нь “За энэ ч дээ” гэж голонгуй бодож байсан бүдүүн япон охин 40 мянга мөр гаруй урттай кодыг долоохон хоногт дебагдаж ойлгоод, бүрэн тайлбар, коммент бичээд явчихыг харах үед
К...... хэмээх солонгос охин тухайн хэлнийхээ API, функцуудийг сайн мэдэхгүй байж өөрийнхөө чадлын хэмжээнд баахан код бичээд, java coding rule-г мөрдөөгүй, хааяа ганц хоёр enter дарчихгүй баахан шамбааралдсан код бичээд хаячихсаныг SVN серверээс татаж авчран, хараад инээд хүрэх үед
би мэдэрсэн гэжүү.
女性は開発に向いてないとか
Монголд эмэгтэй хүн программ бичиж чаддаггүй, эмэгтэй хүн сайн хөгжүүлэгч болж чадахгүй гэсэн бодолтой хүн цөөнгүй. Би ч гэсэн тэгэж л боддог байсан. Хамтран ажиллаж байсан Цоомоо сан, Ш....... сан, К........ сан гэх бүсгүйчүүдийг хараад энэ бодол эрс өөрчлөгдсөн.
Гол нь хөгжүүлэгчийг төрүүлж буй системдээ
Японд ямар ч хөгжүүлэгч анх Ай-Тигийн компанид ороод тест хийхээс ажлаа эхэлдэг, эхний 1, 2 төсөл код огт бичихгүй, шинжилгээ, зохиомжийн бичиг баримт бэлдэхгүй, хэрэглэгчтэй нүүр тулан харилцахгүй.
Ай-Ти ертөнцөд шинэ хүн гэдэг утгаар амархан ажлууд даатгах бөгөөд бүгд энэ тэндээс нь чадах хэмжээгээр тусална. Би ч гэсэн ийм л зам туулсан.
Ердөө л урьдчилан бэлтгэсэн өгөгдлийг шивж оруулаад, дэлгэцэн дээр зөв гарч байна уу эсэхийг шалгаж, алдаа гарвал тэмдэглэж, программистаар засуулж авдаг үүрэгтэй.
Дараа дараагийн төслүүдээс код бага багаар бичүүлж авах бөгөөд заавал жишээ, sample кодыг хамт дагалдуулж өгдөг. Дарамтлахгүй.
Эмэгтэй хүнд “за ийм код ингэдэг учиртай “ гээд нэг сайн ойлгуулаад өгвөл дараа нь үргэлжлүүлээд, ихэд нямбай яг хэлсний дагуу гүйцэтгэх бөгөөд эрэгтэй хүнийг бодвол анхаарал төвлөрүүлэх чадвар( 集中力), хичээл зүтгэл ( 努力) илүү байхын.
2, 3 дахь төслөө дуусгачихсан хөгжүүлэгчтэй бол арай өөр зиндаагаар харилцаж эхлэнэ. Хэтэрхий энгийн юм (Database рүү холбох connection string ээ яаж бичихээ мэдэхгүй, эсвэл өгөгдлөө оруулчихаад commit хийгээгүй db-дээ байгаа мөртлөө дэлгэцэн дээр гарч ирэхгүй зэрэг) асуувал “Өө иймхэн юм мэдэхгүй байсан юм уу”, “Чамайг би энийг мэддэг л бодож байсан ш дээ” гэх юмуу, уриалгахан хэлж өгчөөд явсных нь дараа өөр хүнд тэрийг хэлж хамт инээлдэх гэх зэргээр ижимэдэж ( дарамталж) эхлэх бөгөөд эндээс жинхэнэ хөгжүүлэгч болж эхлэх хэцүү зам хүлээж байдаг.
Үргэлжлэл бий.
Цааш унших......